What is LuxLife?

Luxury must be comfortable, otherwise it is not luxury

Luxlife цахим хуудасны гол зорилго нь хүний амьдралын ихэнхи цаг хугацаа өнгөрдөг, гэр бүлийнхэнтэйгээ тав тухтай амьдрахад хамгийн чухал байр суурь эзэлдэг орон сууц, байрны  нөхцлөө сайжруулахад тань  хамгийн зөв сонголтыг хийхэд туслах юм.


Энэ ертөнцөд хүн хэмээгч нь хоромхон хугацаанд айлчлан ирээд буцдаг жамтай.   Утга учиртай амьдрал, үлдээсэн мөр нь тухайн хүний нийгмийн “дүр”-ийг бүтээдэг.

Хүн бүрийн “дүр” дахин давтагдашгүй. Хорвоог харах өнцөг, бодол, таашаал бүгд тэс өөр. Эдгээрийн сайн талуудыг нь нэгтгэж, сайхан бүхнийг нь нийлүүлье гэвч хэзээ ч төгс хүн, цогц ертөнц, тэгш  хэлбэрийг бүтээх боломжгүй юм.

Тиймээс хүн бүр өөрсдийн ертөнцөд амьдарч, өөрийн амьдралын хэв маягаа бүрдүүлдэг. Тиймээс танд тулгардаг олон арван сонголтоос, хамгийн зөв шийдвэрийг нь хэрхэн гаргах талаар бодож байсан уу?

Хүмүүс ихэнхдээ өөрийн шийдвэртээ маш хайнга ханддаг. Чухал шийдвэр гаргахаасаа өмнө тухайн асуудлаа судалж, ямар үр дагавар авчрахыг нь туршиж, шинэ санаа, шилдэг гарцыг эрэлхийлэхийн оронд, нэгэнт хийж дадсан зүйлтэйгээ зууралдсаар байдаг.

Тэд ихэнхдээ бусдыг дуурайна. Өөрийн хүндэлдэг хэн нэгний сонголтын араас хошуурах юм уу, эсвэл ойр дотныхоо хүмүүсийн зөвлөгөөг шууд дагадаг. Мэдээж, энэ нь олон зүйл бодож, толгойгоо зовоосноос хавьгүй амар, найдвартай бас таатай... Гэвч та бол цорын ганц гэдгээ хэзээ мартах учиргүй.

Сүүлийн үед бизнесийн байгууллагууд хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг судалж, тэднийг улам л тав тухтай амьдруулах боломжийг эрэлхийлэх болсон нь “сонголт” хийх өрсөлдөөнийг улам ширүүн болгож байна.  Гэхдээ та ямар ч сонголт хийсэн бай, нэн тэргүүнд чанар, тав тухыг эрхэмлэх нь гарцаагүй юм.

Та бидэнд хэдийнэ танил болсон luxury буюу тансаг зэрэглэл гэдэг ойлголтонд  хүний амьдралын хэв маягтай холбоотой бүхий л утга давхар илэрхийлэгддэгийн нэг нь тав тух  юм.

Өөрөөр хэлбэл, гэртээ тухтай амьдрах, эмнэлэгт стрессгүй үйлчлүүлэх, амттай хоол зооглох, мэргэжлийн үйлчилгээ авах, чанартай хүнс хэрэглэх, өөрийн биед таарсан хувцас өмсөх, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх нь биеийн болоод сэтгэлийн тав тух юм.

Үүнийг л бид амьдралын тав тух буюу luxlife гэж нэрлэдэг.

Porsche, LV, Chanel, Rolex гэх мэт жагсаалтаар үргэлжлэх тансаг зэрэглэлийн олон брэндүүд бүгд эзэндээ таашаал өгч тав тухтай байдлыг мэдрүүлдэг. Нэг ёсондоо тав тух бол хүмүүсийг донтуулдаг хар тамхи л гэсэн үг.  Гэхдээ та тунгаа хэтрүүлэхгүйгээр тав тухтай амьдралын хэв маягийг яагаад бүрдүүлж болохгүй гэж? Амьдралаас таашаал авч амьдрах нь урлаг гэдэг шүү дээ.  

Хэрэглэгч нь тав тух, таатай байдал, сэтгэл ханамжинд мөнгө төлөхөд үргэлж бэлэн байдаг. Гагцхүү үүнийг санхүүгийн чадамж л хязгаарлаж чадна.


Бид цаашид зөвхөн орон сууцны үнэ ханш, загвар, материал, чанарын талаар мэдээлэл өгөөд зогсохгүй, танд тав тухыг бэлэглэх бүтээгдэхүүн үйлчилгээг цахим хуудсаараа дамжуулан хүргэх болно.

Утас: 99107455
Имэйл: info@luxlife.mn