Хуваалцах

Сайн байна уу. Танд болон танай хамт олонд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Голомт банк 2018 онд анх удаа УБ хотын өндөр зэрэглэлийн орон сууцны LUXLIFE өдөрлөгийг маш амжилттай зохион байгуулсан. Тус өдөрлөгт Голомт банкны үнэ цэнэ бүхий VIP харилцагчид уригдан оролцсон бөгөөд бусад сувгаар нийт 2000 гаруй хүн оролцсон нь Shangri La зочид буудлын ашиглалтанд орсноос хойших анхны хамгийн их хүн дүүргэлттэй арга хэмжээ болсон юм.   

Голомт банкны зүгээс энэхүү арга хэмжээг жил бүр уламжлан болгон зохион байгуулахаар болсон бөгөөд энэ жилийн өдөрлөг 2019 оны 02 сарын 24-ны Ням гаригт Shangri La зочид буудлын ballroom-д 12.00-18.00 хооронд зохион байгуулагдахаар товлогдлоо. 

Тус арга хэмжээ нь Голомт банк өндөр зэрэглэлийн төслүүдийн борлуулалтыг дэмжих, төслүүдийн талаар үнэн зөв мэдээлэл болон бодит харьцуулалт хийх боломжийг харилцагчдад бий болгох, төслийн танилцуулга болон маркетинг сурталчилгааны томоохон суваг болж зорилтот харилцагчдыг нэмэгдүүлэх боломж олгодгоороо давуу талтай юм.  

Өдөрлөгийн турш Голомт банкны салбарын захирлууд, харилцааны менежерүүд, холбогдох хэлтсийн захирлууд, удирдлагын төлөөлөл хүрэлцэн ирж бүтэн өдрийн турш харилцагчидтайгаа хамт байж, банкны зээлийн бүтээгдэхүүнүүдий талаар мэдээлэл өгч дэмжиж ажиллана. 


Өдөрлөгт дараах төслүүд оролцон.


  1. River plaza – NCD group
  2. Casa da Vinci – NCD group
  3. Sky garden residence – Teso corporation
  4. Бага тэнгэр цогцолбор -  Сод Монгол групп
  5. SS garden – Нарантуул трейд ХХК
  6. VIP residence – Улз буянт ХХК
  7. 220k residence – МАХ өргөө ХХК
  8. Belmonte – Эн Ти Эм ХХК

Танилцуулга

Орчин үеийн амьдралын хэв маягийг тодорxойлогч их хотын иргэн таны xүсч болоx бүxий л хэрэгцээ a бид урьдчилан харж англи стандартын төгс шийдэлтэй хослуулаа. Энэ уxаалаг өндөр зэрэглэлийн орон сууц маань макс группийн олон жилийн туршлага, бүтээн байгуулалтуудын амжилтуудад үндэслэн таныг хамгийн таатай туxтай амьдруулаx бүxий л нөxцлийг бүрдүүлэxийн төлөө сэтгэл шингээн төлөвлөсөн төсөл билээ.

Танилцуулга

NCD Group-ын дараагийн хэрэгжүүлж буй шинэ төсөл болох CASA DA VINCI хаусын хотхон нь ХУД-ийн 4-р хороо, Арцатын аманд нийт 23.3 га газрыг хамран байрлах бөгөөд Single house,Twin house, Town house болон house хэлбэрийн 4 давхар цөөн айлын өндөр зэрэглэлийн орон сууцнаас бүрдэх 156 айлын хотхон юм.

Уг төсөл нь хэтийн төлөвлөлтийн А зэрэглэлийн шинэ суурьшлын бүсэд байрлалтай бөгөөд хотын аль ч цэгээс цаг алдалгүй ирэх зам харилцааны таатай бүсэд төлөвлөгдсөн. Вилла нь төв замаасаа зайдуу нам гүм тайван орчинд байрлалтай бөгөөд хотхонруу хүрч буй зам харгуй сайн, эрүүл цэнгэг агаарт амар тайван амьдрах бүхий л боломж нэг дор төвлөрсөн.

Танилцуулга

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг орон сууцны төсөл River Garden 1, 2 хотхонуудын үргэлжлэл болох нэг дороос бүхий л үйлчилгээгээ авах боломж бүхий тав тух, амар тайван орчныг бүрдүүлсэн шилдэг архитектурын төлөвлөлт шийдэлтэйгээр сүндэрлэж буй орон сууцны цогцолбор юм.

River Plaza цогцолбор нь ХУД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэрт, River Garden хотхоны баруун талд Time Square хотхоны хойд талд байрлах бөгөөд доороо худалдаа үйлчилгээ дээрээ орон сууц бүхий 2 цамхгаас бүрдэх бизнес ангиллын 168 айлын орон сууц, үйлчилгээний цогцолбор төсөл юм. Төслийн интерьер дизайныг цамхгийн экстерьер дизайнтай нийцүүлэн Итали улсын орчин үеийн Contemporary хэв маягаар сонгосон бөгөөд энэхүү интерьер дизайны засал нь бусад төрлийн ямар ч интерьертэй төгс зохицдогоороо онцлог.

Танилцуулга

Орчин үеийн амьдралын хэв маягийг тодорxойлогч их хотын иргэн таны xүсч болоx бүxий л хэрэгцээ шаардлагыг бид урьдчилан харж урьд өмнө хийгдээгүй шинэлэг шийдлүүдтэй, хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлсэн, жинхэнэ ухаалаг өндөр зэрэглэлийн хотхоныг байгуулж байна. Энэ нь таныг хамгийн таатай, амар тайван амьдруулах бүхий л нөхцлийг бүрдүүлэхийн төлөө сэтгэл шингээн төлөвлөсөн төсөл билээ. Хотхон нийтдээ 230 айлтай бөгөөд давхартаа 2 - 3 айлтай. Дуу чимээ сайтар тусгаарлах тоноглолуудтай.

Танилцуулга

УБ хотын шинэ суурьшлын бүс болох ХУД-н 4-р хорооны нутаг дэвсгэр, Богдхан уулын бэлд нийт 8 га талбайд худалдаа үйлчилгээний төв бүхий 16 давхар нийт 3 барилга, 16 давхар бүхий 7 блок орон сууц, 10 давхар бүхий 9 блок орон сууц, сургууль цэцэрлэг бүхий эрүүл цэнгэг агаарыг мэдрэн, хөрсний болон агаарын бохирдолгүй, тансаг зэрэглэлийн хотхонд тав тухтай амьдрах бүхий л боломжийг санал болгож байна. 

Танилцуулга

АЯ ТУХТАЙ АМЬДРАХ ТАНСАГ ОРЧИН
Улаанбаатар хотын төвөөс 2 км зайдА зэрэглэлийн бүсэд нийт 5 га  газрыг хамран сүндэрлэн босож буй SS garden Хотхон нь 8 хаус  8 Пентхаус  163 апартмент нийт 179  айлын орчин үеийн  интерьерийн шийдэл бүхий тансаг зэрэглэлийн хотхон юм. Xотхоны барилга нь бүтцийн хувьд бүрэн цутгамал газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй, байр хоорондын зай нь 40 гаруй метр, 7 давхар,давхартаа 1 болон 2 айл байхаар төлөвлөгдсөн, байгалийн гэрэл тал бүрээс бүрэн тусахаар цэлгэр саруул цонх, өндөр тааз уужим орон зай бүхий 141м2-с 482м2 хүртэлх 4-с 8-н өрөө, франц хэв маягийн тагт болон террасстай.