Хуваалцах

Ихэнх хүмүүс орчин үе ба одоо цагийн дизайн гэдгийг нэг ойлголт гэж боддог. Гэхдээ энэ нь ялгаатай ойлголт. Магадгүй хэлбэрийн хувьд ижил утгатай харагдавч агуулгын хувьд эдгээр ойлголтыг олон улсад өөрөөр тайлбарлаж байна. 

Орчин үеийн дизайн гэж өнгөрснөөс өнөөдрийг хүртэлх чиг хандлагыг ойлгох бол одоо цагийн гэдэгт өнөөдрөөс ирээдүйг чиглэсэн дизайныг ойлгоно. Дизайны ойлголтод орчин үе гэдэг нь өнгөрөгч зууны дунд үе буюу 1950-1960 оны үеийн загвар багтах юм. Эдгээр дизайны ялгагдах гол элементүүдийг тайлбарлая.

Орчин үеийн дизайн нь гол төлөв мод ба байгалийн гаралтай эд зүйлсийг багтаасан байдаг.

Модон элемент ба байгалийг санагдуулам засал хамгийн чухал хэсэг болох бөгөөд модон хэсэг нь орчин үеийн дизайн гэх ойлголтыг агуулж байна.  Зураг: Square Root Architecture\


Одоо цагийн дизайныг харьцангуй сүүлд дэлгэрсэн материалууд болох шил ба металл тодорхойлно.

Шил, металл, шаазан ба бетон нь одоо цагийн дазайныг илтгэх хамгийн түгээмэл материал. Зураг: Studio Ten


Орчин үе ба одоо цагийн дизайны өнгө

Одоо цагийн дизайн голдуу хар, цагаан, саарал өнгийг агуулдаг. Хэрэв өнгө нэмэгдсэн тохиолдолд гол төлөв тод улаан, хөх эсвэл улбар шар өнгийг агуулах нь элбэг. Орчин үеийн дизайнд газрын өнгийг агуулсан байдаг бөгөөд зэв, оюу, бор эсвэл олив ногоон өнгөнүүд зонхилж байна.

Бор, алтлаг, оюу ба газрын элементүүдийн өнгө нь орчин үеийн дизайны хамгийн түгээмэл өнгө. Зураг: Nest Modern

Хар, цагаан ба хурц тод өнгөнүүд бол одоо цагийнх. Зураг: Atmosphere Interior Design


Орчин үеийн ба одоо цагийн дизайны адил төстэй байдал

Энэ хоёр загварт аль алинд нь түгээмэл 3 ерөнхий элемент байх бөгөөд эдгээрийг хольж, тохируулан та өөрийн хүссэн дизайныг бүтээх боломжтой.

  1. Үзэмжийн хувьд хоёулаа минималист.

Орчин үеийн дизайн нь цөөн тооны, минималист тавилга ба онцлог зүйлсийг агуулна.

Орчин цагийн минималист дизайн. Зураг: John Maniscalco Architecture

2. Цэмцгэр, архтектурын төгс шийдэл нь орчин үеийн дизайныг илэрхийлдэг.

Орчин үеийн болон одоо цагийн дизайн хоёулаа илүү дутуу юмгүй ба цэвэрхэн элементүүд агуулах ба ямар нэг хээ хуар байхгүй. Яг энэ Скандинавын орчин үеийн загвартай зочны өрөө шиг. Зураг: Garrison Hullinger

Энэ зочны өрөө нь орчин цагийн дизайн болох хурц шулуун хэлбэрээр төлөвлөгдсөн ч түүнтэй хоршуулан орчин үеийн чиг хандлага болох налуу ирмэг, дугуйрсан буланг төлөвлөсөн байна. Зураг:  Haus Design Studio

 3. Тэд аль аль нь задгай талбайн мэдрэмжийг агуулдаг.


Орчин үеийн дизайны задгай талбай нь нэг талбайгаас нөгөөд аажмаар уусдаг.  Зураг: KF Home Building


Модон материалыг бүх зүйлд ашиглах нь нэг талбайгаас нөгөөд уусан шилжихэд хялбар байдаг. Зураг : Best Builders

 

Та орчин үе ба одоо цагийн дизайны ялгааг бага ч болов мэддэг боллоо, танд аль загвар нь илүү санагдаж байна?