Хуваалцах

Холимог тулааны од Конор Макгрегорын амжилтад хүрсэн зам тийм ч дардан байсангүй.

Сантехникч мэргэжилтэй тэрбээр ажилгүйдлийн тэтгэмжийн 200-хан еврогоор найз бүсгүй Ди Девлиний хамт хөлсний байранд амьдардаг байв. Гэвч энэ хугацаанд бэлтгэл сургуулилтаа тасралтгүй хийж, ихэнх цагаа спорт зааланд өнгөрөөдөг байлаа. Түүний сүйт бүсгүй Ди Девлин Конорыг амжилтад хүрнэ гэдэгт огтхон ч эргэлзээгүй бөгөөд үргэлж дэмжиж иржээ.

Өнөөдөр Макгрегор Time сэтгүүлийн дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэгээр нэрлэгдээд байна. Мөн Forbes сэтгүүлийн хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтад багтаж, хэдэн саяар тоологдох долларын орлоготой болжээ. Түүний тулааныг мянга мянган үзэгч хүсэн хүлээн үздэг юм.

Зорилгодоо хүрэхийн тулд цуцашгүй хөдөлмөрлөж чадвал амжилтад хүрч болдгийг тэрбээр өөрийн амьдралаараа харуулсан юм. UFC-ийн хөнгөн жингийн аварга маань Лас Вегас болон Дублин хотноо тансаг зэрэглэлийн сууцтай. Вегас дахь түүний гайхам харш нь өөрийн эзэмшлийн 1.5 га газартай бол Дублин дахь сууц нь 2 сая еврогоор үнэлэгддэг.

Энэ харшид тамирчны амралт, эрүүл мэндийг хангахад хэрэгтэй бүхэн бий. Унтлагын өрөө бүр тухлаг ванны өрөөтэй. Гэрийн төв хэсэгт орчин үеийн супер технологи бүхий гал тогоо, үдэшлэгт зориулсан тусгай танхим байх бөгөөд ширээний хоккей, спорт өрөө зэрэг тансаг зэрэглэлийн харшид байх ёстой бүхэн бий.

Саяхан Макгрегор Хабибт ялагдаж спорт сонирхогчдыг багагүй шуугиулсан ч түүнийг Дэлхийн хүн гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ энэ ялагдал, ялалт үүрд түүний талд байхгүй гэдгийг сануулсан юм. Энэ үед Макгрегор хэн байх бол гэж олон хүн таамаглаж байна. Харин тэр ирээдүйдээ хэдийн санаа тавьж эхэлжээ.

Тэрээр мөрөөдлөө ажил хэрэг болгож “Пропер-12” нэртэй вискигээ зах зээлд гаргасан нь Америк, Ирланд, Европын орнуудад аль хэдийн хүчээ авчээ. Мөн Rebook, Monster Energy, Bud light зэрэг брэндүүдтэй хамтран ажиллах гэрээтэй. 2017 онд л гэхэд зар сурталчилгаанаас 10 гаруй сая долларын ашиг олсон байна.

Макгрегорын үнэ цэнээ хэзээ ч үл алдах тансаг зэрэглэлийн харш, үнэ бүхий автомашинууд нь түүний хувьд ирээдүйдээ оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт юм. Учир нь санхүүгийн эрсдэл тулгарахад үл хөдлөх хөрөнгө найдвартай ар тал болж, дахин хөрөнгө оруулалт хийх боломжийг олгодог. Сантехникчээс спортын карьераа эхэлж амжилтын оргилд хүрсэн тэрбээр цаашид үл хөдлөх хөрөнгийн салбарт хүч үзэх ч юм бил үү?  

Тансаг зэрэглэлийн орон сууцны мэдээллийг www.luxlife.mn – ээс аваарай.